Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг унагах гэж байгаа юу?

Монголын баялагт эзэн сууж олон жил "Даам гарсан" Рио Тинтог сөрсөн Монгол Улсын Ерөнхий сайдыг тэдний захиалгаар огцруулдаг гашуун түүх давтагдах уу, үгүй юу гэдгийг МАН-ын Удирдах зөвлөлийн  хурлаар шийдэх гэж байна. МАН доторх урвагчдаас гадна АН-ынхан захиалгаар хөдөлж, төрийн ажлыг гацааж эхэлсэн нь Риогийн шидсэн чулуу байхаас гарцаагүй гэж зарим судлаачид тайлбарлаж байна. Г.Занданшатарыг унагаах гэж баялгийн хулгайчид яагаад ингэж улайрах болов гэсэн асууулт анхаарал татна. 

Ерөнхий сайд Г.Занданшатар Рио Тинтог дуудаад "Алтыг нь аваад авдрыг нь хаядаггүй юм. Монголчууд баялагтаа өөрсдөө эзэн нь байна” гэж хэлсэн удаатай. Ус бохирдуулсны төлбөрөө авна, өгөхгүй бол ус дахин ашиглуулахгүй гээд эрс зоримог мэдэгдсэн. 2026 онд багтаан ногдол ашиг өг, зээлийн дэлхийд байхгүй өндөр хүү, менежментийн төлбөрөө буулгах шаардлага тавьж бйасан. 

Рио Тинтогоос 20 сая доллар аваад юунд зарцуулснаа нотлоогүй Л.Оюун-Эрдэнийн бүлэглэл АН-тай далдуур сүлбэлдэж, УИХ-ын даргыг ч, Ерөнхий сайдыг ч огцруулах, цаашлаад Монголын төрийг ганхуулахаар улайран зүтгэж буй бололтой.