Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгнийгээ зодож, хүч хэрэглэж буй зураг, бичлэг цахим сүлжээнд цацагдаж олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна. Тэгвэл уг асуудал дээр УИХ-ын гишүүн Ч.Номин өөрийн байр сууриа илэрxийллээ.
Тэрбээр “Засгийн газарт ажиллаж байх үед Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас дээрэлхэлийн асуудал дээр анхаарал тавьж ажилладаг байсан. Х.Булгантуяа сайдын үед хүүхэд хамгааллын хуульд оруулсан. Дээрэлхэл заxиргаадлын юм уу, цэрэгжилтийн аргаар шийдэгддэг зүйл биш. Дээрэлхэл бол нийгмийн өвчин. Ханиад хүрэхээр эм ууж, гар хөл өвдөхөөр эмчилгээ хийлгэдэг шиг. Сэтгэцийн эрүүл мэндэд тохирсон эмчилгээ, урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол буюу хүүхдийн хүмүүжил тогтож байгаа 2-5 насанд хэрхэн урьдчилсан сэргийлэх вэ гэдгийг авч үзэх ёстой” гэв.





