• Нүүр
  • Мэдээний өрөө
  • КИМ СҮ ХЁНЫГ БРЭНДҮҮД ШҮҮХЭД ӨГЧ, 3 ТЭРБУМ ВОНЫ НӨХӨН ТӨЛБӨР НЭХЭМЖИЛЖЭЭ

КИМ СҮ ХЁНЫГ БРЭНДҮҮД ШҮҮХЭД ӨГЧ, 3 ТЭРБУМ ВОНЫ НӨХӨН ТӨЛБӨР НЭХЭМЖИЛЖЭЭ

Өмнөд Солонгосын жүжигчин Ким Сү Хён зар сурталчилгааны гурван брэндээс нийт 3 тэрбум воны нөхөн төлбөрийн шүүхийн нэхэмжлэл хүлээн авчээ. Гэрээний хугацаанд хувийн амьдралтай холбоотой маргаан гарсан нь брэндүүдийн имидж-д сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн байна.

Түүний агентлаг Gold Medalist шүүхийн нэхэмжлэл ирсэн эсэхийг одоогоор баталгаажуулаагүй хэмээн мэдэгдсэн бол зарим эх сурвалж нөхөн төлбөрийн хэмжээ цаашид 10 тэрбум вонд хүрч болзошгүйг онцолжээ.

Хятадын фэнүүд нь түүнийг дэмжих аян өрнүүлж, “Үнэн ялна” уриатай LED дэлгэц бүхий машинуудаар Сөүл хотод жагсаж байна.