Өнгөрсөн бямба гарагт буюу 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Хиагтыг чөлөөлсний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо.
Уг барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, МУГТ, Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлэв. Тэрээр үзүүр түрүүний барилдаанд Улсын арслан Б.Орхонбаярыг давсан бөгөөд үүний өмнө Сар шинийн барилдаанд Улсын аварга О.Хангайг өвдөг шороодуулан түрүүлээд байсан юм. Бөх сонирхогчид түүний энэхүү дараалсан амжилтад ам сайтай байгаа бөгөөд "Яруугийн хүү үнэхээр 'Яруу' байна" хэмээн онцолж байна.
Завхан нутгийн зон олон болон бөх сонирхогчид түүнийг Төрийн наадамд түрүүлж, тус нутгаас төрөн гарсан Улсын аварга С.Шагж, Улсын арслан М.Лхагва нарын эрэмбэд хүрэх бүрэн боломжтой хэмээн өндрөөр үнэлдэг.
Ташрамд дурдахад: 1933 оноос хойш Завхан аймгаас Улсын аварга болон арслан цолтон одоогоор төрөөгүй байна. Харин тус нутгаас Ц.Цэрэнпунцаг, М.Баяржавхлан, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан гэсэн дөрвөн Улсын гарьд цолтон төрсөн түүхтэй.





