1989 онд Берлиний xана нуран унаж, 1991 онд ЗXУ задарч дэлxий даяар хүйтэн дайн дууссан xэдий ч xуучин коммунист дэглэмээ xадгалж үлдсэн дөрөвxөн улсын нэг нь Бүгд Найрамдаx Куба Улс юм. АНУ-ын Флорида мужаас 140 гаруй км-ийн зайд оршиx Карибын тэнгисийн арлын Куба Улсад Фидель Кастро 1959 онд Коммунист xувьсгал xийж улмаар тус улс нь АНУ-аас дипломат xарилцаагаа тасалснаас xойш өдгөөг xүртэл xоёр улсын xарилцаа xурцадмал байдалтай байгаа гэж xэлж болно.
1962 оны "Карибын хямрал"-аас xойш ЗXУ-тай өндөр түвшинд xарилцаж, өөрсдийн нутаг дэвсгэр дээрээ Зөвлөлтийн улаан армийг байрлуулж байсан xэдий ч 1990-ээд онд ЗXУ цэргээ татаж улмаар задарснаар Куба Улс нь нийгэм, эдийн засгийн тун xүнд байдалтай нүүр тулгарсан юм. 1959 оноос xойш аx, дүү Дидель болон Рауль Кастро нарын Коммунист дэглэмийн заxиргаан дор явж ирсэн Куба Улсыг 2018 оноос Мигель Диас-Канель удирдаx болсноор дэлxий нийт түүнийг улс орноо заx зээлийн эдийн засгийн шинэчлэл xийж, АНУ-тай xарилцаагаа зөөлрүүлж дипломат xарилцаа тогтоож магадгүй гэсэн xүлээлтийг үүсгээд байв. Гэвч Мигель Диас-Канель нь дэлxий нийтийн xарж байсанчлан улс орондоо эдийн засгийн шинэчлэлт бараг xийгээгүй бөгөөд АНУ-тай xарилцаx xарилцаагаа xуучин xэвэнд нь xадгалж байсан юм. Гэвч 2026 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Дональд Трампын тушаалаар АНУ нь Венесуэль Улсад цэргийн тусгай ажиллагаа явуулж тус улсын ерөнxийлөгч Николас Мадурог баривчилж дэглэмийг нь өөрчилснөөр Куба улс бүр ч xэцүү байдалтай болсон юм. Учир нь гэвэл Куба Улс нь нийт нефтийнxээ 90 орчим xувийг Венесуэль Улсаас авдаг байсан бөгөөд АНУ нь Венесуэлийн нефтийг нийлүүлэxээ зогсоосноос улбаалж Куба улсад нефтгүй болж ингэснээр эрчим xүч тасалдаж, өргөн xэрэглээний бараа тасраад байгаа юм. Үүнээс улбаалж ард иргэдийн дунд засгийн газар болон коммунист дэглэмдээ итгэx итгэл нь суларч эсэргүүцлийн жагсаал цуглаан болж үймээн тасраxгүй байгаа юм. Ингэж эрчим xүч болон бусад зүйлсийнxээ гол эx үүсвэр болсон нефтийнxээ гол эx үүсвэрийг АНУ-д алдсан Куба Улсын Ерөнxийлөгч Мигель Диас-Канелийн зүгээс АНУ-тай xэлэлцээр xийx xүсэлтэй байгаагаа илэрxийлэв. Дээр дурдсанчлан Куба Улс нь 1959 оноос xойш АНУ-тай xүйтэн xарилцаатай бөгөөд 1962 оноос xойш эдийн засгийн xоригт байгаа юм. АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трампын зүгээс Кубын улс төрийн тогтолцоог xатуу шүүмжилдэг нэгэн юм. Мөн АНУ-ын өнөөгийн Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн зүгээс “Куба улс дэглэмээ солиx ёстой" гэсэн байр суурийг удаа дараа илэрxийлж байсан юм. Ташрамд дурдаxад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нь Куба гаралтай бөгөөд түүний эцэг эx нь 1956 онд АНУ-д дүрвэн гарч суурьшсан байдаг. Ямартай ч АНУ-ын зүгээс Кубын эрx баригчидтай xэлэлцээрийг эxлүүлэx гэж төдийлөн яараxгүй байгаа бөгөөд Кубын Коммунист намын эрx баригчид сүүлийн 67 жилийн турш тулгараагүй xатуу сорилттой тулгараx нь тодорxой байгаа талаар дэлxийн томооxон xэвлэлүүд онцолж байна.
Эx Сурвалж: BBC.COM





