“Mercedes Benz" загварын суудлын автомашин шатаж байсныг унтраажээ

Хэнтий аймаг, Хэрлэн сум автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 16:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Mercedes Benz S500L” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраажээ. Мөн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 22:52 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн “Toyota Aqua” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраажээ.