• Нүүр
  • Мэдээний өрөө
  • G7-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Дональд Трампийн хийсэн худал мэдэгдлүүд

G7-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Дональд Трампийн хийсэн худал мэдэгдлүүд

G7-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп олон нийтийн өмнө Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Украин, АНУ-ын цагаачлалын бодлого зэрэг сэдвээр баримтад үл нийцэх мэдэгдлүүд хийлээ. Уг мэдэгдлүүд олон улсын шинжээчид, баримтад тулгуурласан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн зүгээс нэн буруу, гүтгэлэг шинжтэй хэмээн шүүмжлэлд өртөөд байна.


Худал №1: “Трюдо л ОХУ-ыг G8-аас хөөсөн”

Трампын хэлсэн үг:

“Обама болон Трюдо нар Оросыг G8-аас гаргасан. Тэр л алдаа болсон.”

📌 Баримт:

  • ОХУ-г G8-аас хасах шийдвэрийг 2014 онд Крымийн хойгийг эзлэн авсны дараа тухайн үеийн Канадын Ерөнхий сайд Стивен Харпер, АНУ-ын Барак Обама, бусад барууны удирдагчид хамтран гаргасан.

  • Харин Жастин Трюдо тухайн үед Ерөнхий сайд байгаагүй, тэрбээр 2015 оны 11-р сард сонгогдсон.

Иймд Трампын мэдэгдэл түүхэн үнэнтэй нийцэхгүй.


Худал №2: “ОХУ-ыг хөөсөн нь Украинд дайн үүсгэхэд хүргэсэн”

Трампын мэдэгдэл:

“Оросыг G8-аас хассан нь тэднийг уурлуулж, Украин руу дайрахад хүргэсэн.”

📌 Баримт:

  • ОХУ-ыг G8-аас гаргасан нь аль хэдийн Крымийг булаан авсны дараа болсон. ОХУ-ыг буруутгасан шийтгэлийн нэг хэлбэр байсан юм.

  • Шинжээчид болон олон улсын судалгааны байгууллагууд энэ хоёр үйл явдлыг шууд холбоотой гэж үздэггүй.

Энэ бол олон улсын харилцааны нарийн төвөгтэй асуудлыг хэт энгийнчилж, ОХУ-ын түрэмгийллийг зөвтгөх оролдлого гэж шинжээчид дүгнэж байна.


 Худал №3: “АНУ руу 21 сая гэмт хэрэгтэн, цагаач нар орж ирсэн”

Трампын мэдэгдэл:

“Байден 21 сая хүнийг оруулсан, ихэнх нь гэмт хэрэгтэн, шоронгоос суллагдсан хүмүүс. Ардчилсан хотууд руу тэднийг саналаа өгөх гэж оруулсан.”

📌 Баримт:

  • АНУ-ын Хил хамгаалах албаны (CBP) мэдээллээр 2021–2024 оны хооронд ойролцоогоор 10.8 сая хүн баривчлагдсан. Гэвч энэ нь давхардсан тоо 

  • Шоронгоос суллагдсан хүмүүс олноор орж ирсэн гэх нотолгоо байхгүй.

  • Цагаачид гэмт хэрэг үйлддэг түвшин нь дотоодын иргэдтэй харьцуулахад их биш, зарим судалгаагаар бүр бага байдаг.

  • Тэднийг санал өгүүлэх зорилгоор оруулсан гэх нь нотлогдоогүй, хуйвалдаан мэт санаа юм.

Трампын энэхүү мэдэгдэл нь айдас төрүүлэх, хэт үндсэрхэг үзэл дэврээх зорилготой мэдээллийн нэг хэлбэр юм.