• Нүүр
  • Мэдээний өрөө
  • ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ТҮҮХЭН ДЭЭД АШИГТАЙ АЖИЛЛАЖ, ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 36 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ

ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ТҮҮХЭН ДЭЭД АШИГТАЙ АЖИЛЛАЖ, ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 36 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 2025 онд үйлдвэрлэл, борлуулалт, санхүүгийн үзүүлэлтүүдээрээ 33 жилийн түүхэн дэх хамгийн өндөр гүйцэтгэлийг үзүүлэв.

Монгол Улсын иргэн бүрд байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш хүртээх зорилготой “Чингис хаан” Үндэсний баялгийн сан-д тус компани 2025 оны ногдол ашиг болох 36 тэрбум төгрөгийг нэмж төвлөрүүллээ. Ингэснээр 2024-2025 онуудад тус санд оруулсан компанийн нийт хувь нэмэр 75.6 тэрбум төгрөгт хүрч байна.

📈 Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулан биелүүлэв

Компанийн удирдлага, инженер техникийн ажилтнуудын оновчтой төлөвлөлтийн үр дүнд үйлдвэрлэлийн голлох үзүүлэлтүүд өндөр гүйцэтгэлтэй гарчээ:

• Ган бүтээгдэхүүн: 33.6 мянган тонн (Төлөвлөгөөнөөс 101.8%)

• Төмрийн хүдрийн баяжмал: 2,058.8 мянган тонн (Төлөвлөгөөнөөс 121.6%)

💰 Санхүүгийн үзүүлэлт ба Экспорт

2025 онд тус компани 2,429.1 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолж, 593.1 тэрбум төгрөгийн бодит орлого бүрдүүлсэн нь компанийн 33 жилийн түүхэн дэх дээд амжилт боллоо.

Зардлаа хэмнэж, үйлдвэрлэлийн өртгийг бууруулснаар:

• Цэвэр ашиг: Төлөвлөсөн 42.8 тэрбум төгрөгийг 72.1 тэрбум төгрөг болгон, төлөвлөгөөг 168.3 хувиар давуулав.

• Татвар, хураамж: Улс болон орон нутгийн төсөвт 246.6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь анх төлөвлөсөн 82.1 тэрбумаас 3 дахин их үзүүлэлт юм.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь ийнхүү үндэсний хэмжээнд топ татвар төлөвлөгч төрийн өмчит компаниудын нэг болж, ирээдүй үедээ өв үлдээх Үндэсний баялгийн санг зузаатгахад бодитой хувь нэмэр оруулсаар байна

эх сурвалж: "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК