• Нүүр
  • Мэдээний өрөө
  • ХЯТАДЫН "ALIBABA" КОМПАНИ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ" QWEN 3" ЧАТБОТ ЗАГВАРАА ТАНИЛЦУУЛЛАА

ХЯТАДЫН "ALIBABA" КОМПАНИ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ" QWEN 3" ЧАТБОТ ЗАГВАРАА ТАНИЛЦУУЛЛАА

Хятадын "Alibaba" компани мягмар гарагт "Qwen 3"  чатботоо танилцууллаа. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сард танилцуулсан "Qwen 2.5-Max" чатботын сайжруулсан хувилбар юм.  Энэхүү загвар нь OpenAI-ийн GPT-4, DeepSeek болон Meta-гийн Llama-3.1-405B загваруудаас олон үзүүлэлтээр давуу гэдгийг тус компанийнхан хэллээ.

Түүнчлэн хиймэл оюун ухааны технологийн өрсөлдөөн ширүүсэж, энэ зах зээлд "Baidu" компани өнгөрсөн баасан гарагт Ernie 4.5 Turbo загвараар  өрсөлдөж эхэлсэн. Тэгвэл "Alibaba"-ийн хамгийн сүүлийн хувилбар нь ердийн хиймэл оюун ухааны функцуудыг дэвшилтэт динамик үндэслэлтэй нэгтгэж, программ хангамж хөгжүүлэгчдэд илүү дасан зохицох чадвартай, үр ашигтай платформыг бий болгожээ.