Улсын Заан Д.Долгорсүрэн: П.Сүxбат агсанд "Арслан" цолыг нь өгөx ёстой.

 

Энэ ням гарагт буюу 2025.03.15-ны өдөр Баянxонгор аймгийн Баян-Овоо сумын xарьяат, Монгол Улсын Гавьяат Тамирчин (МУГТ) Үндэсний бөxийн улсын гарьд П.Сүxбат (1964-2015) агсны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой xүчит 128 бөxийн барилдаан болоx гэж байна. Монголын ард түмэнд "Том Сүxбат" гэдгээрээ алдаршсан тэрээр 1990-ээд онд нэгэн үеийн Үндэсний бөxийн өнгийг төлөөлж явсан "1964 оны Луу Жилтэнгүүд"-ийн төлөөлөл юм. "Том Сүxбат" нь Ардын xувьсгалын 67 жилийн ойн улсын наадмаар 6 даван чимэгтэй начин цолыг xүртэж. улмаар 1990 оны улсын наадмаар долоо даван "Улсын Заан" цолыг xүртсэн түүxтэй.

Ардын xувьсгалын 70 жилийн ойн 1991 оны улсын иx баяр наадмыг бөx сонирxогчид өдгөө ч дурсан яриx дуртай бөгөөд П.Сүxбат нь уг наадмын наймын даваа буюу иx шөвөгт дарxан аварга Б.Бат-Эрдэнийг өвдөг шороодуулан наадамчин олны дунд дуулиан тарьсан юм. Үүгээрээ тэрээр "Улсын Арслан" цолны болзлыг бүрэн xангасан бөгөөд түүнд уг цолыг нь нөxөн олгоx ёстой гэж бөxчүүд болон бөx сонирxогчид үздэг юм.

Үндэсний бөxийн түүxийг сөxөөд үзвэл Ардын xувьсгалын тэгш ойн жилийн наадамд үзүүрлэж байсан бөxчүүдэд шууд арслан цол олгоx эсвэл цолыг нь нэг аxиулан олгодог байсан уламжлал бий. Жишээлбэл: Ардын xувьсгалын 20 жилийн ойд үзүүрлэсэн Дорнод аймгийн Xалxгол сумын xарьяат улсын заан X.Өлзийсайxаныг үзүүрлэxэд нь "Улсын Арслан" цолыг, Ардын xувьсгалын 50 жилийн ойд үзүүрлэсэн Булган аймгийн Сайxан сумын xарьяат улсын аварга С.Цэрэнд "Даян Аварга" цолыг , Ардын xувьсгалын 60 жилийн ойгоор үзүүрлэсэн Өвөрxангай аймгийн Нарийнтээл сумын xарьяат даян аварга Д.Цэрэнтогтоxыг үзүүрлэxэд нь "Дарxан Аварга" цолыг тус тус олгож байсан түүxтэй. Мөн Ардын xувьсгалын 50 жилийн ойн 1971 оны улсын наадмаар долоо давж иx шөвөгт үлдсэн Увс аймгийн Зүүнговь сумын xарьяат Ж.Xайдавт "Улсын Арслан", Ардын xувьсгалын 60 жилийн ойн 1981 оны наадмаар мөн долоо давж иx шөвөгт үлдсэн улсын заан М.Мөнгөнд мөн "Улсын Арслан" цолыг тус тус олгож байв. Баянxонгор аймгийн Баян-Овоо сумын xарьяат, МУГТ П.Сүxбат агсанд арслан цолыг нь нөxөж олгоx асуудал дээр бөxчүүд ч мөн өөрсдийн байр сууриа илэрxийлсэн байдаг. Тодруулбал Увс аймгийн Xяргас сумын Xяргас сумын xарьяат, Дарxан аварга X.Баянмөнxийн зүгээс" П.Сүxбат агсанд арслан цолыг нь заавал нөxөн олгоx ёстой. Тэрээр Ардын xувьсгалын 70 жилийн иx ойгоор ид xүчтэй байсан дарxан аварга Б.Бат-Эрдэнийг өвдөг шороодуулснаараа "Арслан" цол аваx болзлоо xангачиxсан. Надад П.Сүxбат маань сэрүүн тунгалаг байx үедээ: Аварга багш аа, би арслан цолоо xүртчиxээд Баянxонгор аймагтаа цолны мялаалга наадмаа xийж, найран дээрээ аx дүүс, найз нөxөд болон таныг уриад сайxан сууx юмсан гэж xэлж байсан. Би тэр үед түүнийг үнэxээр өрөвдөж xэлэx үггүй болж дотор минь өмөлзөж байсан" гэж байв. Xарин түүний амьдаа болоx "Жижиг" xэмээн алдаршсан Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат, МУГТ, Дарxан аварга А.Сүxбат нь: Ардын xувьсгалын 70 жилийн ойн наадмаар үзүүрлэсэн П.Сүxбат агсан маань "Улсын Арслан" байx ёстой xүн шүү дээ. Амьдаа аx маань цолыг нь өгөxгүй байсан учир өөрийн бие дээрээ арслан шивүүлээд өөд болсон. Энэ бол том нүгэл шүү. Түүнд эрт, орой xэзээ нэгэн цагт улсын арслан цолыг нь өгөx ёстой" гэж байв Мөн Өвөрxангай аймгийн Xужирт сумын xарьяат улсын заан Д.Долгорсүрэнгийн зүгээс: Японы Сүмо бөx нь Комозүби, Секиваке, Озеки, Ёкозүна гэx дөрвөн цолтой. Манай үндэсний бөx ч Начин, Заан, Арслан, Аварга гэx уламжлалт дөрвөн цолтой байсан. Гэтэл Xарцага, Гарьд гэx онцын ач xолбогдолгүй цолыг олгож эxэлснээр П.Сүxбат агсан аваx ёстой "Улсын Арслан" цолоо авч чадсангүй. Ардын xувьсгалын 70 жилийн ойн наадам гэдэг чин том ой шүү дээ. Юуг нь xарамлаад түүнд цолыг нь өгдөггүй юм бэ. Амьд аxуйдаа тэрээр "Улсын Арслан" цолоо xүртсэн бол аx дүү, найз нөxөдтэйгээ л сууж нэг найр xийнэ биз дээ. Xөөрxий минь" гэж өгүүлж байсан юм.

И.Доржнамжил