• Нүүр
  • Мэдээний өрөө
  • ГЭР БҮЛИЙН МАРГААНЫ УЛМААС АМИА ХОРЛОХ ГЭЖ БАЙСАН ИРГЭНИЙ ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ

ГЭР БҮЛИЙН МАРГААНЫ УЛМААС АМИА ХОРЛОХ ГЭЖ БАЙСАН ИРГЭНИЙ ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ

Энэ оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 17 цаг 20 минутад 40 орчим насны эмэгтэй сэлгээний зүтгүүр хөдөлгөөн үйлдэж байх үед төмөр замын хамгаалалтын тор бүхий бүс рүү нэвтэрч орон галт тэрэгний зам дээр хэвтэж амиа хорлох үйлдэл гаргасныг Төмөр замын цагдаагийн газрын зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Одбаяр албан үүрэг гүйцэтгэж байх үедээ олж харан таслан зогсоож, амь насыг нь аварлаа.
Тухайн иргэн гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох үйлдэл хийсэн гэж мэдүүлээд байна.