• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Ой тогтоолын "Дэлхийн аварга" ихрүүд магистрын зэргээ хамгаалж, их сургуулиа төгсжээ

Ой тогтоолын "Дэлхийн аварга" ихрүүд магистрын зэргээ хамгаалж, их сургуулиа төгсжээ

Ой тогтоолтын дэлхийн аварга Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар БНХАУ-ын Peking university-ийг төгсөж, магистрын хамгаалсан байна. 

May be an image of 2 peopleMay be an image of 1 person and text 

Н.Мөнхшүр болон Н.Энхшүр нь Монголын ой тогтоолтын спортын шилдэг тамирчид бөгөөд дэлхийн рекордыг эвдсэн амжилтаараа алдартай ихэр охид юм. Тэд хоёртын тооллын төрөлд дэлхийн рекордыг дараалан эвдсэнээрээ онцлогтой. Шведийн тамирчин 30 минутын хугацаанд 5040 цифр цээжилж байсан бол Мөнхшүр 5325 цифр, харин Энхшүр 5445 цифр цээжилж, дэлхийн рекордыг шинэчилжээ. Тэдний амжилт олон улсын хэмжээнд Монголын нэр хүндийг өндөрт өргөж байсан нь түүх болон бичигдэж байв.