• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Б.БАТЦЭЦЭГ ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДААР УЛИРАН ТОМИЛОГДОЖ, АЖИЛДАА ОРЛОО

Б.БАТЦЭЦЭГ ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДААР УЛИРАН ТОМИЛОГДОЖ, АЖИЛДАА ОРЛОО

Сайд Б.Батцэцэг 2016-2020 онд Гадаад харилцааны Дэд сайд, 2021-2026 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар ажилласан, 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. 

Тэрбээр Монгол Улсын гадаад харилцаа, дипломат албаны өндөр хариуцлагатай үйлсэд хамтран зүтгэж буй нийт албан хаагчид, дипломатууд, Гадаад харилцааны яамны хамт олонд талархал илэрхийлж, олон улсын харилцааны ээдрээ сорилттой энэ цаг үед гадаад бодлогын залгамж чанар, ололт амжилтыг хадгалж, улс орныхоо хөгжил дэвшлийн таатай нөхцөлийг бий болгохын хичээн зүтгэхээ илэрхийллээ.