Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид ирж буй бохир уснаас механик аргаар шүүж авсан хог хаягдлын хэмжээ нэг хоногт дунджаар 425 кг хүрч байна.
Механик цэвэрлэгээний үеэр ялгарч буй хог хаягдлыг дараах байдлаар ангилжээ:
-
Салфетка, нойлын цаас – 245 кг
-
Үс, ноос – 85 кг
-
Хоолны хаягдал, өөх тос – 36 кг
-
Механик хог (элс, чулуу, пластик гэх мэт) – 59 кг
Эдгээр хог хаягдал нь бохир усны урсгалд хаягдсанаар Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөс гадна байгаль орчин, нийтийн эрүүл мэндэд ч эрсдэл дагуулдаг.
Иргэдийг хариуцлагатайгаар бохир усаа ангилан ялгаж, ахуйн хэрэглээнээс гарах хог хаягдлаа шууд шугам сүлжээнд хаяхгүй байхыг холбогдох байгууллагууд анхааруулж байна.