Хотын дарга Х.Нямбаатар, хотын дарга асан Э.Бат-Үүл нар соошлоор үг шидэлцэв.
Х.Нямбаатар: Цэцэг алагласан хот үлдээгээд явсан гэнэ үү. Нэг наст цэцгээр нийслэлчүүдийн нүдийг хуурч нэгэн үеэрээ түгжирч амьдрах хотыг хэн үлдээсэн бэ? Дахин төлөвлөлт нэрээр зах замбараагүй, төлөвлөлтгүй газар олгож Натур, Голдэн Парк, Дөлгөөн нуур, Яармаг гэх бетонон ширэнгүүд бий болох нөхцөлийг хэн үлдээсэн бэ?
Харин АН-ын гишүүн, хотын дарга асан Э.Бат-Үүл хотын дарга Х.Нямбаатарт хаяглаж:
Э.Бат-Үүл: Хотын дарга Нямбаатарт, сургуулийн зуны амралтын хугацааг ашиглан замын хөдөлгөөний шинэ тогтолцоо руу шилжин, түгжрэлийн гамшгийг бүрэн шийдэх боломжтой. Үүнд анхаарлаа хандуул ‼️
8-р сарын 27-ноос өмнө амжуулахгүй бол сургуулийн хүүхдийн цугларалт эхэлж энэ боломж алдагдана. Зах замбараагүй газар олгож, Яармаг зэрэг бетонон ширэнгэ бий болгосон намынхаа нөхдүүдийг буруушааж байгаа чинь зөв. Гэхдээ 7 буудлын эцсийн Сэлбэ төвд өөрөө Хятадын компануудад давуу эрх олгон бетонон ширэнгэ барьж байна. Хойд зуслангийн зам тэг зогсолт болон хаагдаж, Улаанбаатарчууд зусландаа гарах аргагүй болохыг анхаар. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хятадын наймаачдын “үл хөдлөх хөрөнгийн бирж” болговол манай эдийн засаг доройтно. Хотынхоо цэцэгт уурлах хэрэггүй! Хот маань маань цэцэрлэгжилтийн стандарт муутай, шороонд дарагдсан хотын тоонд ороод байгаа ухаарч өөд нь татах хэрэгтэй! Жич: Хүмүүсийн шүүмжлэлийг хэрүүлээр бус сайн ажлаар хариу барьдаг нь хот удирдах соёл юм шүү!