Харилцаа холбооны зохицуулах хорооны 2025 оны 190 дугаартай тогтоолын дагуу Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаар нь 1-110 (нэг, нэг зуун арав) болж өөрчлөгдлөө.
Одоогийн ашиглаж буй 110 дугаарыг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл давхар ашиглах бөгөөд уг хугацаанаас хойш 1-110 дугаар ердийн горимоор ажиллана.





