• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Б.Нандин-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ АТГ дээр ял захиалагч юм билээ, биеэрээ мэдэрсэн

Б.Нандин-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ АТГ дээр ял захиалагч юм билээ, биеэрээ мэдэрсэн

Бизнес эрхлэгч П.Хишигбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдэгдлийг эрс няцааж, дараах 5 баримтыг дэлгэлээ:

Тендерийн асуудал: Түүнийг "Эрдэнэт" үйлдвэрээс 30 сая ам.долларын тендер авсан гэх мэдээллийг гүтгэлэг гэв. Тэрээр "Өөрийнх нь гүйцэтгэх захирлаар ажилладаг ямар ч компани тендер аваагүй, Opendata болон Улсын бүртгэлийн мэдээллийг шалгаж үзэхийг сануулжээ

Боловсрол болон ажлын туршлага: Л.Оюун-Эрдэнэтэй өөрийн боловсролыг харьцуулж, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг онц дүнтэй төгсөж, "Рио Тинто", "Оюу Толгой"-д мэргэжлээрээ ажиллаж байснаа дурдав. Төрөөс ямар нэгэн давуу эрх эдлээгүйг онцолсон юм.

"Ял наймаалцах" туршлага: Ерөнхий сайдыг бусдад ял захиалдаг, ял наймаалцдаг туршлагатай хүн хэмээн шүүмжилж, өөрийг нь "Эрдэнэт"-ийн хэрэгт хилсээр холбохыг оролдож байна гэв.

Гэрэгэ 15,14-р давхрын маргаан: Л.Оюун-Эрдэнэ "Гэрэгэ" төвийн эзэмшлийг нь дээрэмдэж авахын тулд хувийн компанид ТЭЗҮ хийсэн гэх зохиомол хэрэг үүсгэж, "хонгил"-оор оруулсан гэж мэдэгдлээ.

Өр төлбөрийн асуудал: Сүүлийн 5 жилийн турш 14 дүгээр давхрын өр төлбөрийг барагдуулахыг шаардаж байгаа бөгөөд одоо энэ асуудал ил болж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.


 П.Хишигбаярын гэргий Б.Нандин-Эрдэнэ: "Та АТГ дээр ял захиалагч юм билээ, биеэрээ мэдэрсэн"

П.Хишигбаярын гэргий Б.Нандин-Эрдэнэ нөхрийнхөө байр суурийг дэмжиж, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг "худал хуурмаг, гүтгэлгийн хонгил үүсгэгч" хэмээн буруутгалаа.

Мөн Авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагаанд эргэлзэж байгаагаа илэрхийлж, “захиалгатайгаар хэрэг үүсгэдэг” гэв. Түүнчлэн Б.Нандин-Эрдэнэ “та дарга байж болно, бид энгийн иргэд байж болно. Гэхдээ дуугүй дарамтлуулахгүй” хэмээн мэдэгдлийнхээ төгсгөлд онцолсон байна.

Тэрээр төрийн өндөр албан тушаалтан байсан хүн "ял наймаалцах" тухай ярьж байгааг гутамшигтай хэрэг гэж үзэж байгаа бөгөөд АТГ-аас айж байгаа ч дуугүй дарамтлуулахгүй гэдгээ хатуу мэдэгдсэн байна.


Эх сурвалж: П.Хишигбаяр болон Нандин-Эрдэнэ нарын сошиал медиа дахь албан ёсны мэдэгдэл.