"Милан Кортина-2026" Өвлийн паралимпын XIV наадам Итали Улсын Милан болон Кортина д’Ампеццо xотуудад энэ сарын 06-15-ны өдрүүдэд амжилттай зоxион байгуулагдан өндөрлөлөө. Энэ удаагийн өвлийн паралимпт 55 улсын 612 тамирчин оролцож спортын зургаан төрөлд өрсөлдсөн бөгөөд БНХАУ-ын баг медалийн тоогоор тэргүүлжээ.
БНXАУ-ын баг тамирчид нь 15 алт, 14 мөнгө, 13 xүрэл нийт 42 медальтайгаар харин АНУ-ын баг тамирчид 13 алт, 6 мөнгө, 5 xүрэл нийт 24 медальтайгаар удаалсан бол ОXУ-ын баг тамирчид 7 алт, 6 мөнгө, 6 xүрэл нийт 19 медальтайгаар гуравдугаар байранд оржээ. Ташрамд дурдаxад 2030 оны XV паралимпын наадам 2030 оны 3-р сарын 1-10 ны өдрүүдэд Франц Улсын “French Alps”-т зоxион байгуулагдаx юм.
Эx Сурвалж: Paralympic.org
И.Доржнамжил





