• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Найман сартай жирэмсэн эмэгтэйг хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял төлөвлөж байна

Найман сартай жирэмсэн эмэгтэйг хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял төлөвлөж байна

Найман сартай жирэмсэн эмэгтэйг 4 настай охиных нь хамт онц хэрцгийгээр хөнөөж, гурван настай охиныг хүнд гэмтээсэн хэрэг 2026 оны нэгдүгээр сарын 4-ий өдөр гарсан.

Уг хэрэгт холбогдуулан хөрш айлын 48 настай М.Б-г баривчлан саатуулаад байсан бол
хэргийн мөрдөн байцаалт дуусаж, яллагдагч М.Б-д 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар дүгнэлт үйлдэж прокуророос шүүх рүү шилжүүлжээ.
Яллагдагч М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-г журамлан 10.1.3 дахь хэсэг буюу бага насны хүүхдийг алахыг завдсан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1.2 хүнийг алах гэсэн зүйл ангиар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. Дээрх зүйл ангиуд нь 12 жилээс 25 жил хүртэл хугацаагаар эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэгдэх хуулийн заалттай.