• Нүүр
  • Мэдээний өрөө
  • БНСУ-ын тоосгоны үйлдвэрт Шри Ланкийн иргэнийг зодож, доромжилсон бичлэг олон нийтийг цочроов

БНСУ-ын тоосгоны үйлдвэрт Шри Ланкийн иргэнийг зодож, доромжилсон бичлэг олон нийтийг цочроов

 

БНСУ-д байрлах тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан Шри Ланка улсын иргэн 30 гаруй настай эрэгтэйг нутгийн ажилчид хүчирхийлсэн ноцтой хэрэг гарч, уг үйл явдлыг гар утсаар бичиж цахим сүлжээнд нийтэлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна.

Бичлэгт тухайн гадаад ажилчныг хуванцар боолтоор гараас нь хүлж, тоосгон дээр хэвтүүлэн, дараа нь өргөгч кранаар өргөж буй харагдаж байгаа бөгөөд энэ нь илт доромжлол, хүнлэг бус харилцаа болохыг олон нийт шүүмжилж байна

Уг хэрэг БНСУ-ын ажиллах хүчний салбар дахь гадаад иргэдийн эрх зөрчигдөж, хөдөлмөрийн мөлжлөг, ялгаварлан гадуурхалт газар авч байгааг дахин сануулж байна. Солонгосын Хүний эрхийн комисс болон хөдөлмөрийн хяналтын байгууллагууд уг асуудлыг шалгаж эхэлжээ. Одоогоор хохирогчийн биеийн байдал, эрх зүйн хамгаалалт, мөн уг үйлдлийг үйлдсэн этгээдүүдэд хуулийн ямар хариуцлага тооцох талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.

 

Ерөнхийлөгч Ли Жэ Мён:

“Би уг бичлэгийг үзээд нүдэндээ итгэсэнгүй. Энэ бол тэвчиж боломгүй үйлдэл бөгөөд цөөнхийн эсрэг гаргасан хүний эрхийн илт зөрчил юм.”

South Korea Opposition Leader Acquitted of Breaking Election Law - Bloomberg

Мөн тэрээр:

“Цагаач ажилчдын эсрэг ийм доромжлол гарч буй нь Солонгосын нийгмийн эмзэг цэгийг харуулж байна. Бид үүнийг үл тэвчиж, хариуцлага хүлээлгэх ёстой. Ийм үйлдэл дахин гарахаас сэргийлж, бүх шатны хяналтыг чангатгана” гэж онцолжээ.