Улаанбаатар хотод цэлмэг, +9 хэмийн дулаан

     Өнгөрсөн хоногт Завхан аймгийн 7 суманд 1 мм, Ховд аймгийн 5 суманд 1 мм, Хөвсгөл аймгийн 1 суманд 2 мм цас орсон.Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд цасаар шуурч байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтайн өвөр говь болон Халх голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +1...-4 градус хүйтэн, говийн бүс нутаг болон Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +8...+13 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод цэлмэг, салхи баруунаас секундэд 4-9 метр, +7...+9 градус дулаан байна.

Төлөв байдлын хувьд 27-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр, 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон Халх голын сав газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...-2 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна. 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.