Дуучин Хваса (Hwasa) өөрийн багийн ажилчиддаа хандах хандлагаараа Солонгосын энтертайнмент салбарт "Өгөөмөр байдлын бэлгэ тэмдэг" болоод байна. Сүүлийн үед түүний оролцсон “Salon Drip” болон “Krazy Rich Korean” зэрэг нэвтрүүлгүүдээр дамжуулан багийнхандаа машин бэлэглэсэн тухай түүх дахин олны анхаарлыг татаж эхэллээ.
"10 жил хамт зүтгэсэн стилистдээ машин бэлэглэв"
Хваса өөрийн стилистдээ төрсөн өдрөөр нь шинэ автомашин бэлэглэсэн тухайгаа ил тод хуваалцсан юм. Тэрээр энэ тухай ярихдаа:
"Би маш их мөнгөтэй дээ биш юм. Миний стилист бид хоёр хамт ажиллаад 10 жил болж байна. Түүний машин нь хуучирч, байнга эвдэрдэг байсан ч тэр солих боломжгүй байсан. Би зүгээр л түүнд туслахыг хүссэн" хэмээн тайлбарлажээ.
Тэрээр нэмж хэлэхдээ, бэлэг өгөхдөө хэт их тооцоо бодох ёсгүй бөгөөд "Энэ машин миний амьдралд санхүүгийн дарамт болохгүй бол яагаад түүнд авч өгч болохгүй гэж?" гэж бодсон нь түүний чин сэтгэлийг харуулсан юм.
Солонгосын хэвлэлүүдийн онцолж буй Хвасагийн гол үзэл баримтлал нь "Хамтын хөдөлмөр - Шударга хуваарилалт" юм. Тэрээр “Salon Drip” нэвтрүүлгийн үеэр ажилчиддаа яагаад ийм өгөөмөр ханддаг тухайгаа дараах байдлаар илэрхийлжээ:
Ижил хөдөлмөр, өөр орлого: "Бид маш удаан хугацаанд хамт байсан. Миний эгч нар (багийн ажилчид) надтай яг адилхан цаг хугацааг зарцуулж, ижилхэн шахуу хуваариар ажилладаг. Гэтэл эцсийн дүндээ би л тэднээс хамаагүй илүү орлого олдог. Тийм ч учраас би тэдний төлөө илүү их зүйл хийж, олсноосоо хуваалцахдаа хэзээ ч харамсдаггүй. Харин ч бүр илүү ихийг хийж өгөхийг хүсдэг."
Түүний өгөөмөр зан зөвхөн машинаар хязгаарлагддаггүй. Тэрээр Хойд Америкийн аялан тоглолтынхоо үеэр багийнхандаа өөрийнхөө картыг өгч, хүссэн зүйлээ авахыг зөвшөөрсөн төдийгүй, баяр болгоноор бүжигчиддээ гар бичмэл захидал, бэлэн мөнгөний урамшуулал өгдөг байна.





