"Apple" олон талт, тэгш байдлын бодлогоо хадгална гэдгээ зарлажээ

2025 оны 2-р сард болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаар "Apple"-ийн олон талт, тэгш байдал, хүртээмж (DEI) хөтөлбөрийг цуцлах санал дэвшүүлсэн ч 97% нь эсэргүүцэн няцаалаа.

"DEI" нь байгууллагуудын дотоод соёл, бодлого, үйл ажиллагаанд шударга, хүртээмжтэй, ялгаварлан гадуурхалгүй орчин бүрдүүлэх хандлага юм.

Саналыг АНУ-ын барууны судалгааны хүрээлэн гаргасан ч компанийн удирдлагууд үүнийг компанийн үйл ажиллагаанд хэт оролцож буй алхам хэмээн татгалзсан юм.

Гүйцэтгэх захирал Тим Кук: “Бид шилдэг хүмүүсийг авч, олон талт, хамтын ажиллагаатай соёлыг бүтээдэг нь бидний амжилтын үндэс” хэмээн онцолжээ

"Meta, Alphabet" зэрэг компаниуд (DEI) бодлогоо бууруулж байгаа энэ үед "Apple" эсрэг байр суурь илэрхийлсэн нь олны анхаарлыг татаж байна.