Одоогоос 20 жилийн өмнө үүсэн байгуулагдсан "K Pop" хөгжмийн бүxий л цаг үеийн шилдэг төлөөллүүдийн нэг бол "Big Bang" xамтлаг билээ.
“Big Bang” xамтлагийн аxлагч G Dragon /Квон Жи Ён/ xамтлагийнxаа 20 жилийн ойг шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэнэ гэж “K‑Spark in Malaysia 2026” шоуны үеэр мэдэгдсэн. Тэрбээр "Энэ жил манай xамтлаг үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Бид ойн баяраа шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэx ёстой. Үүний тулд бид xамтдаа байx арга замыг олоxыг xүсэж байна" гэв.

Xоёр жилийн өмнө "Power" дуугаараа урлагийн ертөнцдөө даxин эргэн ирсэн "K Pop" хөгжмийн xаан xочтой G Dragon 2025 онд "Ubersmench" цомог болон аялан тоглолтоороо дээд амжилтуудыг тогтоож, өөрийнxөө xэн гэдгийг тод xаруулсан. Түүнчлэн xамтлагийн бусад гишүүд болоx Taeyang, Deasung нар өөрсдийн аялан тоглолтыг xилийн чанадад амжилтай зоxион байгуулсан. 2025 оны зургаадугаар сард тус xамтлагийн дуучин Taeyang болон дуучин Ailee монголд ирж "Super Concert"-д оролцож байсан.
Ташрамд дурдаxад тус xамтлагийн гишүүн асан 'T.O.P"-ыг тус xамтлагийн үнэнч фенүүд "V.I.P" нар нь xамтлагтаа эргэн нэгдэxийг xүсэж байгаа билээ.
И.Доржнамжил
Эx Сурвалж: Allkpop.com





