• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Монголын баг Олон улсын математикийн олимпиадаас зургаан медаль хүртлээ

Монголын баг Олон улсын математикийн олимпиадаас зургаан медаль хүртлээ

2025 оны 7-р сарын 10-20-нд Австрали Улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотноо зохион байгуулагдсан Олон улсын математикийн 66 дугаар олимпиад (IMO-2025)-д Монгол Улсын баг амжилттай оролцож, нийт 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн байна. Энэ нь багийн нийт оноо 174 болж, бүх цаг үеийн Монголын оролцогчдын багийн хамгийн өндөр оноо болж түүхэн амжилт үзүүлжээ.


Монголын амжилтын тухайд

Монгол Улс Олон улсын математикийн олимпиадад 1989 оноос хойш тасралтгүй оролцож ирсэн бөгөөд нийт 30 гаруй жилийн хугацаанд:

  • 4 алт

  • 27 мөнгө

  • 75 хүрэл медаль хүртээд байна.


IMO-2025-ийн тухай:

IMO нь 1959 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг, дэлхийн хамгийн нэр хүндтэй математикчдын тэмцээн бөгөөд энэ жил 113 орны 610 гаруй сурагч оролцсон байна. Тэмцээн нь хоёр өдрийн турш үргэлжилж, оролцогчид математик, логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвараа сорьсон юм.