Ази тивийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Тайландын Бангкок хотод боллоо. 29 орны 289 тамирчин өрсөлдсөн уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор 18 тамирчин оролцсон юм.
Үүнээс эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд Т.Ариунзаяа, -63 кг-ын жинд Л.Энхрийлэн нар мөнгө, -70 кг-ын жинд Б.Ням-Эрдэнэ, +78 кг-ын жинд А.Адъяасүрэн нар хүрэл медаль хүртлээ.
Медалийнхаа чансаагаар Япон улс найман алт, гурван хүрэл медальтай тэргүүлж, Узбекистан, Өмнөд Солонгос, Хятад, Бахрейн удаалсан бол манай улсын тамирчид наймдугаар байрт жагссан аж.