Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль өнөөдөр боллоо. Тус холбооны Ерөнхийлөгчөөр Ц.Анандбазар тодорч, 48 төлөөлөгчөөс 26-ынх нь саналыг авчээ.
Харин зарим хөлбөмбөгийн тамирчид шударга бус сонгууль гэж үзэн, эсэргүүцлээ илэрхийлээд байна.
Уг сонгуульд Ц.Анандбазар, С.Жаргал, Б.Гарьдмагнай, Ө.Алтай, Н.Болор-Эрдэнэ нар нэр дэвшсэн юм.