Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар энэ сарын 04-ний өдөр байгуулагдаж, өнөөдөр /2026.04.06/ анхны хуралдаанаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар өмнөх Засгийн газрын үед шүүмжлэл дагуулж байсан дэд сайдтай байх эсэх асуудлыг хэлэлцжээ. Улмаар Ерөнхий чиг үүргээс гадна хоёр яамны дэд сайдыг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргасан байна.
Үүнд, Ерөнхий чиг үүргийн буюу
- Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин,
- Сангийн дэд сайд Б.Хулан,
- Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ,
- Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн
Түүнчлэн Ерөнхий чиг үүргээс гадна
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар МИАТ-ийн захирал асан Б.Мөнхтамир,
- Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба нарыг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргажээ.





