Өнгөрсөн оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Д нь 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөгөөд, хэргээ нуун далдлахын тулд цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан аймшигт гарч байв. Амь хохирсон 16 болон 32 настай хохирогчоос гадна Т.М гэх 16 настай хохирогч бий. Тухайн Т.М хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хангахаас татгалзлаа. Учир нь тухайн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд заавал оролцох шаардлагагүй гэж үзлээ.
* Яллагдагч Ц.Д-г 2024 онд 2 удаагийн үйлдлээр хүнийг алах, мөн заналхийлэх, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт,
* Яллагдагч Э.Н, Э.Г нарыг хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар,
* Өсвөр насны яллагдагч Х.Э-г арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар тус тус оролцсон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Өнөөдөр гэм буруугийн шүүх хуралд тухайн дөрвөн яллагдагч бүгд оролцож байна.





