“Kiss Cam”-д өртсөн хос — Astronomer Inc компанийн гүйцэтгэх захирал Энди Байрон болон хүний нөөцийн газрын дарга Кристин Кабот нарын ойр дотно байдал камерын дуранд бууж, шууд дамжуулалтаар олон сая хүнд түгжээ.
Харин үүнээс хэдхэн хоногийн дараа Энди Байроны эхнэр анх удаа олон нийтэд мэдээлэл өглөө. “Тэр зөвхөн миний нөхрийг булаагаагүй — тэр бүхэл бүтэн компанийг ч бас авч орхисон,” хэмээн бичжээ.
Astronomer Inc компани Байрон болон Кабот нарыг албан тушаалаас нь түр түдгэлзүүлсэн. Мөн компанийн ТУЗ дотоод шалгалтыг эхлүүлж, түр орлон гүйцэтгэх захирлаар бүтээгдэхүүний захирал Пит ДеЖой-г томилсон байна. Олон улсын хэвлэлүүд энэ явдлыг “компанийн соёл, манлайллын үнэн төрх ил гарсан үйл явдал” хэмээн дүгнэж байгаа юм. Зүгээр нэг хайр дурлалын дуулианаас хальж, компанийн нэр хүнд, хөрөнгө оруулагчдын итгэл, олон нийтийн хандлагад хүчтэй нөлөө үзүүлж эхэлжээ.