ХӨЛБӨМБӨГИЙН ТАМИРЧИД ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ХИЙНЭ

 

Монголын Хөлбөмбөгийн холбооны ээлжит бус Их хурал өчигдөр /2025.04.28/ болсон. Тус холбооны Ерөнхийлөгчөөр Ц.Анандбазар тодорч, 48 төлөөлөгчөөс 26-ынх нь саналыг авчээ. Харин тамирчид, хөлбөмбөгийн зүтгэлтнүүд шударга бус сонгууль гэж үзэн, эсэргүүцлээ илэрхийлээд буй. Тэд өнөөдөр 18:00 цагт Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал хийхээр болсон аж. Энэ талаар спортын сэтгүүлч Б.Батзаяа цахим хуудастаа мэдээлсэн бөгөөд “Хөлбөмбөгт дуртай, хайртай, Монголд шударга ёс тогтоосой гэж хүсэж буй хүмүүс ирж нэгдэж болно шүү. Дундаас нь нэгдсэн ч болно!” гэжээ.