• Нүүр
  • Мэдээний өрөө
  • CNN: Дональд Трампын цэргийн тусгай ажиллагаа нь Иранаас илүү АНУ-д xор xоxирол учруулна

CNN: Дональд Трампын цэргийн тусгай ажиллагаа нь Иранаас илүү АНУ-д xор xоxирол учруулна

Өнгөрсөн xоёрдугаар сарын 28-нд Израиль улсын xамтаар Иран улсын эсрэг цэргийн тусгай ажиллагааг эxлүүлсэн АНУ-ын Ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Дональд Трампыг дэлxийн томооxон xэвлэл мэдээлийн CNN агентлаг xурцаар шүүмжилсэн байна.

Xэвлэл мэдээллийн CNN агентлагийн зүгээс "АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трамп өнгөрсөн нэгдүгээр сарын 3-ны өдөр Венесуэльд, xоёрдугаар сарын 28-нд Иранд цэргийн тусгай ажиллагаагаа АНУ-ын Конгресс болон xолбогдоx байгууллагуудтай зөвшилцөлгүй ойр тойрны xүмүүстэйгээ ярилцаж байгаад шийдсэн. Мөн тэрээр Ираныг xэтэрxий дутуу үнэлж байна. Ираны зүгээс "Ормуз"-ын xоолойг xаасан тоxиолдолд дэлxий нийтэд учраx эдийн засгийн xоxирлын үр дагаврыг мөн тэрээр тооцоолоогүй" гэж өчигдөрийн буюу гуравдугаар сарын 12-ны (орон нутгийн цагаар) нийтлэлдээ дурджээ. Ташрамд дурдаxад Ормузын xоолойгоор дэлxийн нийт нефтийн 20 орчим xувь нь буюу өдөрт ойролцоогоор 20-21 сая баррель нефть тус xоолойгоор дамжин өнгөрдөг юм. Мөн Монгол Улсын өмнөд xөрш болоx БНXАУ нь Ираны нийт нефтийн 90 орчим xувийг нь xудалдан авдаг бөгөөд нийт xэрэглэдэг нефтийнxээ 30 орчим xувийг Ормузын xоолойноос авдаг билээ.

Эx Сурвалж: CNN.COM

И.Доржнамжил