• Нүүр
  • Мэдээний өрөө
  • "Бид барьцаалагчдаа дасаж хайрладаг улс төрийн Стокхолмын хам шинжтэй гунигтай иргэд болчхож"

"Бид барьцаалагчдаа дасаж хайрладаг улс төрийн Стокхолмын хам шинжтэй гунигтай иргэд болчхож"

“Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Т, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай С нарыг мансуурсан үедээ бусдыг хэрцгийгээр зодсон гэх мэдээлэл гараад буй. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг, ХААН банк байрлаж буй байрны эсрэг талд орших “Cante” гэх шөнийн цэнгээний газрын үүдэнд энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн үед зодоон болж, нэг залуу хүнд гэмтсэн байна. Иргэн С-г найзуудтайгаа баарнаас гарч явахад нь Т, С нар агсам тавьж зодсон байдаг. Харин цахим орчинд "Эдний дэргэд Э.Батшугар сайн хүү юм аа" гэх хошигнол явж байгаад хөтлөгч Э.Энхзориг дургүйцэн үзэл бодлоо илэрхийлжээ.
 
Гэхдээ Батшугар мугар гээд хайлж урссан постоо одоо зайлөө. Зарим нь жинхэнээсээ ийм мол юм уу эсвэл албаар ингэж тэнэгтээд байгаамуу? Цагтаа эцэг нь авилгын загалмайлсан эцэг гэгдэж байсан! Одоо бид мянга хүсээд ч дийлдэхгүй байгаа хулгайч улс төрчдийн аалзны тор схемийг чинь үүсгэсэн хүн Энхбаяр биш юм уу? Хүссэн хүнээ шоронд хийж, хүсээгүйгээ сул тавьдаг хаан гээд дээр дооргүй үгээ хэлж байгаагүй гэж үү? Миний ойлгоод байгаагаар ёстой мөнгөтэй эрх мэдэлтэй бол ял эдэлдэггүй хонгилыг чинь Батшугарын эцэг нь угсарчхаагүй юм уу? Цуст 7 сарын нэгний өдөр 5 сайхан залууг буудсаны дараа эмгэнэл илэрхийлэхийн оронд онц байдал зарлаад хуягт хотдоо оруулж ирсэн хүн Батшугарын аав биш юм уу? МАН МАХН гэж намаа хоёр хувааж тоглож байснаа өөрийнхөө хүүхдийг гишүүн болгох тохироо хийсэн болоод итгэсэн, дагасан хүмүүсээ МАН-д буцаагаад арилжчихаагүй юм уу? УИХ-ын гишүүн болохдоо СХД-т нэг ч уулзалт хийхгүй байж 1-ээр жагсаад гараад ирсэн нь мөнгөний сүлжээ биш гэж үү?Нэг л мэдэхэд бид өөрсдөө барьцаалагдсан хүмүүс байж барьцаалагчдаа дасаж хайрлаж эхэлдэг улс төрийн Стокхолмын хам шинжтэй гунигтай иргэд болчхож. Ийм болохоор чинь л эд нар дахин дахин үе удмаараа төрийн дээр суудаг юм байна. Ийм л учраас иргэдийг загасны санамжтай гэж доромжилдог байх нь...Шугар чинь сүү шиг хүн байлаа ч эцгийнхээ заасан замаар л явна гүйцээ. Хайлж урсахаа больцгоогоод зүгээр хариуцлага тооцдог тогтолцоогоо бүгдээс эрх тэгш нэхэцгээе.