Ерөнхий сайд Г.Занданшатарын өгсөн чиглэлийн дагуу ЭМДҮЗ-ийн хэлэлцэх асуудалд хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй санхүүжилтийн нөхцлийг танилцуулан оруулж, зөвлөлийн гишүүд 100 хувь дэмжсэнээр дараах шийдвэр гарлаа.
ЭМДҮЗ-ийн шийдвэрлэсэн 8 тэрбум төгрөгөөр ЭХЭМҮТ-д 8-р сараас 2025 оныг дуустал хугацаанд архаг ангиллын улмаас тусламж авахаар хүлээгдэж буй 1250 орчим хүүхдийн мэс заслын тусламж, 1100 орчим хүүхдийн дотрын эмчилгээг үзүүлэх санхүүжилтийг бүрэн шийдвэрлэжээ. ЭХЭМҮТ-д жилдээ 40 гаран оношийн хамааралтай бүлгээр архаг ангиллаар 4,400 орчим мэс засал хийгдэж, 4,100 орчим хүүхэд эмэн эмчилгээнд эмчлүүлдэг юм.