• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Гэмт хэрэг, ёс зүйн алдаа гаргасан гишүүдэд оноодог олон улсын туршлага

Гэмт хэрэг, ёс зүйн алдаа гаргасан гишүүдэд оноодог олон улсын туршлага

1. Их Британи: Зардлын луйвар ба лоббигийн дуулиан

Их Британийн парламентад санхүүгийн сахилга баттай холбоотой томоохон хэргүүд гарч байжээ.

Оуэн Патерсон (2021): Цалинтай лоббид оролцож, ёс зүйн дүрэм зөрчсөн нь тогтоогдсон тул гишүүнээсээ огцорсон.

Имран Ахмад Хан (2022): Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдож, 18 сарын хорих ял аван гишүүнээсээ хасагдсан.

Дэвид Чайтор, Жэймс Девайн, Эрик Иллсли: 2011 онд парламентын зардлын нэхэмжлэлтэй холбоотой хуурамч тайлан гаргасан, луйвар хийсэн хэргээр тус бүр 8-16 сарын хорих ял сонсож байжээ.

 

2. Франц: Авлига ба төсвийн хөрөнгийн асуудал

Франсуа Фийон (2020): Ерөнхий сайд асан түүнийг төсвийн хөрөнгийг буруу ашигласан, залилан хийсэн хэргээр буруутган шүүхээс 4-5 жилийн ял оноосон.

Патрик Балканы (2019): Татвараас зайлсхийсэн хэргээр 4 жилийн ял авч, төрийн албан тушаал хаших эрхээ 10 жилээр хасуулсан.

Сильви Андрие (2016): Улсын хөрөнгийг завшсан хэргээр Социалист намаас хөөгдөж, 3 жилийн хорих ял авсан.

 

3. Итали: Мафи ба Катарын авлигын дуулиан

Пьер Антонио Панзери (2022): Европын Парламентад гарсан Катарын авлигын дуулиантай холбогдон баривчлагдаж, мөнгө угаах, гэмт хэргийн бүлэглэл удирдсан хэргээр яллагдсан.

Марчелло Делл'Утри (2014): Татварын залилан болон мафитай хуйвалдсан хэргээр 7 жилийн хорих ял авчээ.

Чезаре Превити (2007): Шүүгчдэд хахууль өгсөн хэргээр шалгагдаж, дарамт шахалтын улмаас огцрох өргөдлөө өгсөн.

 

4. Дани ба Скандинавын орнууд: Хууль бус шийдвэр ба татвар

Ингер Стойберг (2021): Цагаач хүүхдүүдийг хүчээр тусгаарлах хууль бус шийдвэр гаргасан тул 60 хоногийн хорих ял авч, гишүүнээс хасагдсан.

Хадиа Тажик (2022): Татвараас зайлсхийсэн, Засгийн газрын орон сууцыг буруу ашигласан маргааны улмаас Норвегийн сайдын албан тушаалаасаа огцорсон.

Мортен Мессершмидт (2016): Европын Холбооны хөрөнгийг буруугаар ашигласан хэрэгт холбогдон огцорч байсан ч хожим шүүхээр цагаатгагдсан.

 

5. Ази ба АНУ: Улсын эсрэг хэрэг ба крипто маргаан

Ли Сок Ки (БНСУ, 2013): Улсын эсрэг хуйвалдаан зохион байгуулсан хэргээр 9 жилийн ял авсан.

Ким Нам Гүк (БНСУ, 2023): Крипто валюттай холбоотой маргааны улмаас огцорсон.

Жорж Сантос (АНУ, 2023): Худал мэдээлэл өгсөн, санхүүгийн зөрчил гаргасан үндэслэлээр Төлөөлөгчдийн танхимаас хөөгдсөн.

Какуэй Танака (Япон, 1976): Авлигын хэргээр ял эдэлсэн.