• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Баригдаж байсан 5 давхар барилгын гадна талын хучлага шатаж байсныг унтраажээ

Баригдаж байсан 5 давхар барилгын гадна талын хучлага шатаж байсныг унтраажээ

УБ хот, Хан-Уул дүүрэг 20 дугаар хороо шинээр баригдаж байгаа 5 давхар барилгын гадна талын хучлага шатаж байна гэсэн дуудлагыг 2026.03.18-ны өдрийн 03:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 5 давхар барилгын 5 дугаар давхрын гадна талын хучлага шатаж байсныг унтраасан.

Түүнчлэн Хан-Уул дүүрэг 22 дугаар хороо байрны гаднах хогийн цэгт  хог шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын албаныхан 2026.03.17-ны өдрийн 17:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 2х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраажээ. Хаврын улирал эхэлж хуурайшилт их байгаагаас гадна гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийг аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.