“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэн нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн найз. Б.ЧОЙЖИЛСҮРЭН НАЙЗ Д.БЯМБАСҮРЭНГЭЭ САНГИЙН САЙД БАЙХДАА ТӨРИЙН БАНКНЫ ОРЛОГЧ ЗАХИРЛААР ТОМИЛЖ БАЙСАН БОЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД БОЛМОГЦОО “ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛЖЭЭ.
АТГ-аас Д.Бямбасүрэнг “....Эрчим хүчний үндэсний төвийн эрх бүхий албан тушаалтнууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгож хахууль авсан байж болзошгүй...” гэх хэргийг ЭХТА-ийн 22.1.1, 22.4.1, 22.5.1-т заасныг үндэслэн АТГ-аас 2023 оны 06 дугаар сараас эхлүүлэн шалгажээ.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компани 2023 оны 8 дугаар сарын 4-нд ЭХЯ-аас цахилгаан шугам дамуууулах дэд станц барих ажлын техникийн нөхцөл авсан. Гэвч барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрлөө аваагүй байх үедээ дэд станцын барилга байгууламжийг барьсан байна. Мөн цахилгаан шугам татаж, үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Үүний дараа холбогдох зөвшөөрлүүдийг хууль бусаар баримт бүрдүүлж, зөвшөөрөл нөхөж авсан. Нэр бүхий ААН болон Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ ТӨХК, ЭХЯ-ны холбогдох албан тушаалтнуудыг хахууль авсан өгсөн гэх үндэслэлээр шалгаж байна.
2026 оны 1 дүгээр сарын 21-ээс 22-ны өдрийн хооронд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Баян-Өлгий аймагт 2, Улаанбаатар хотод 3 обьектод нэгжлэг хийжээ. Нэгжлэгээр үнэт эдлэл, гадаад валют зэргийг хураан авсан. Хэрэгт холбогдуулан 2 хүнийг яллагдагчаар татаж, 30 хоногийн хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна.





