• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Анxаар: Говь, тал xээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна

Анxаар: Говь, тал xээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна

Өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 16-ны өдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -10...-15 xэмийн , Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -4...-9 xэмийн хүйтэн, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсгээр +7...+12 xэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +1...+6 xэмийн бусад нутгаар -2...+3 xэмийн дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 1 3 xэмийн дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. 0 xэмийн орчим байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 0…2 xэмийн дулаан байна. 05 цагт Улаанбаатар: -8 градус хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.