LG Electronics 4000 м² талбайг цэцэрлэгжүүлж, LIFE IS GOOD цэцэрлэгийг нээлээ

LG Electronics нь Дэлхийн байгаль орчны өдөрт зориулан Lifes Good” цэцэрлэгийг нээж, Монгол Улсын ногоон хөгжлийн санаачилгад бодит хувь нэмрээ орууллаа. Энэхүү санаачилгын хүрээнд 120 гаруй мод, бут — гацуур, нарс моддыг тарих ажил хийгдсэн байна.

Чингис хааны хөшөөт цогцолбор Цонжин Болдог-д байрлах уг цэцэрлэг нь Монгол дахь байгаль орчны тогтвортой хөгжлийн төлөөх LG-ийн урт хугацааны үйл ажиллагаа болон тууштай бодлогыг илэрхийлж байна. Мод тарих үйл ажиллагааг LG Electronics болон Женко Тур Бюро хамтран зохион байгуулсан бөгөөд үйл ажиллагаанд LG Electronics ОХУ болон ТУХН-ийн Ерөнхийлөгч ноён Ёнгнам Ро, LG Electronics Almaty Kazakhstan-ийн Ерөнхийлөгч ноён Хак Хён Ким нар оролцлоо.

 

 Lifes Good” цэцэрлэг бол зүгээр нэг ногоон байгууламж биш — энэ бол LG-ийн тогтвортой хөгжил, ногоон ирээдүйн төлөөх чин сэтгэлийн илэрхийлэл юм. Монгол Улсын үндэсний мод тарих аянд хувь нэмэр оруулж байгаадаа бид бахархаж байна. Засгийн газар болон орон нутгийн хамтрагчиддаа итгэл хүлээлгэж, хамтран ажилласан явдалд гүн талархал илэрхийлье. LG-ийн хувьд “Сайн үйл хийснээр амьдрал сайхан” гэдэгт итгэдэг. Энэхүү цэцэрлэг бол энэ итгэлийн бодит илэрхийлэл юм,” хэмээн LG Electronics CIS-ийн Ерөнхийлөгч ноён Ёнгнам Ро онцоллоо.

 

Санаачилгын хүрээнд нийт 4000 м² талбайг цэцэрлэгжүүлж, иргэдийн тав тухтай амьдралд эерэг нөлөө үзүүлэх ногоон орчин бүрдүүлэх зорилготой. Үүнээс гадна 610 м² талбайд өнгөт хавтан бүхий явган замууд тавигдаж, цэцэрлэг нь амрах, зугаалах боломж бүхий нээлттэй орон зай болж байна.

 

 

Lifes Good” цэцэрлэг нь иргэд болон жуулчдад нээлттэй бөгөөд байгаль орчинд бодит хувь нэмэр оруулахыг хүссэн хүн бүрийг оролцохыг урьж байна. Мод тарих үйлс нь дурсамжтай зочлол төдийгүй амьд өв үлдээж, байгаль орчны тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлдэг. Иргэдийн хувьд энэ нь өөрсдийн амьдрах орчныг идэвхтэй сайжруулах, байгаль орчны урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжих утга учиртай боломж юм. Энэхүү хамтын хүчин чармайлт нь нэгдмэл үзэл санааг төлөвшүүлж, байгальд хариуцлагатай хандах соёлыг түгээхээс гадна ногоон нийтийн орон зайг тэлэхэд бодит хувь нэмэр оруулна. Оролцогч бүрийн нэр, мод тарих огноотой хувийн нэрийн пайз тухайн модны хажууд байрлуулна. Энэхүү бэлгэдэлт үйлдэл нь мод бүр өөрийн гэсэн түүхтэй болохыг илтгэж, нэг ширхэг мод ч илүү ногоон ирээдүйн төлөөх утга учиртай санаачилгын нэг хэсэг байж чаддаг болохыг сануулж байна.

LG нь цаашид ч эрчим хүчний хэмнэлттэй технологи болон байгаль орчинд ээлтэй санаачилгууд-аараа дамжуулан нийгэмд эерэг нөлөө үзүүлэхээр зорьж байна. Эдгээр хүчин чармайлт нь байгалийн нөөцийг хамгаалах, мөн ирээдүй хойч үеийн сайн сайхан амьдралыг дэмжихэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй  байна.