Дархан-Уул аймгийн ОБГ Утаажилттай бүсээс 70 иргэнийг гаргаж ажиллав.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сум, 10-р баг Хээтэй хороололд айл шатаж байна гэсэн дуудлагыг 2025.08.10-ны 23:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчид тус эзэмшлийн 60 м2 2 өрөө байр, тавилгатайгаа шатаж байсныг бүрэн унтрааж, гэрийн эзэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Улмаар утаажилттай бүсээс 70 иргэнийг гаргаж, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн эмч ирж үзлэг хийхэд иргэдийн биеийн байдал хэвийн байсан. Тус гал түймрийн дуудлагаар бэртэж гэмтсэн хүн байхгүй. Иймд иргэдийг галын аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Урьдчилсан байдлаар: Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй ИЛ ГАЛ гаргаснаас гал түймэр гарсан гэсэн мэдээллийг ОБГ-аас өглөө. Үргэлжлүүлэн, мэргэжлийн хүмүүс мэдүүлэг авах зэргээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.