“Superman: Legacy” уран сайхны кино зөвхөн супер баатруудын тухай түүх биш байлаа. Харин “супер” хүч бол хайр, халамж, үнэнч байдал гэдгийг харуулсан бүтээл болсон юм.
Тус киноны гол дүр Krypto нэртэй нохой үзэгчдийн зүрхийг уярааж, олон хүн амьтны асрамжийн төвөөс нохой үрчлэх болсон нь дэлхий даяар “Superpup” хэмээх шинэ хандлагыг үүсгээд байна. Эзэндээ үнэнч байж, хүн төрөлхтний төлөө эр зориг гаргаж буй энэ дүр нь амьтдын үнэт чанарыг олон нийтэд дахин сануулсан юм.
Кино гарснаас хойш хэдхэн хоногийн дотор нохой үрчилж авах тухай интернет хайлт 163%-иар өссөн байна. Тухайлбал, АНУ-ын томоохон асрамжийн төвүүдэд өдөрт дунджаар 2–3 нохой үрчлүүлдэг байсан бол “Superman” киноны дараа өдөрт 20–оос дээш нохой шинэ гэр бүлтэй болж байгаа талаар мэдээлжээ. Үрчлэгдсэн нохойнуудын дийлэнх нь гудамжинд хаягдсан, гэмтсэн эсвэл эзэн нь хаясан байдаг. Тэднийг гэр бүлийнхээ нэг гишүүн болгон, хайрлаж халамжлах нь зүгээр нэг сайн үйлс биш — харин бодит амьдрал дээр "супер баатар" байхын нэг хэлбэр юм. Хамгийн хүчирхэг супер хүч бол хайр