• Нүүр
  • Мэдээний өрөө
  • А.Амундра авлигын хэргийг илчлэхээ мэдэгдэж, АТГ-аас хамгаалалт хүслээ

А.Амундра авлигын хэргийг илчлэхээ мэдэгдэж, АТГ-аас хамгаалалт хүслээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаярын өнгөрсөн оны 11 дүгээр сарын 20-нд "хууль бус ажиллагаанд холбоотой байж болзошгүй" хэмээн нэрлэсэн хүмүүсийн нэг, "Бодь интернешнл" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан А.Амундра одоогоор хилийн чанадад байгаа юм.

Тэрээр авлигын шинжтэй хэргийг илчлэх зорилгоор хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагаа мэдэгдэж, Авлигатай тэмцэх газраас (АТГ) гэрчийн хамгаалалт хүсжээ.

Уг хүсэлтдээ:

  • Гэр бүлийн гишүүдийнх нь эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлэл учирч болзошгүй нөхцөл үүссэнийг онцолжээ_

  • Цахим орчинд дэлгэсэн баримт, мэдээллүүд нь үнэн зөв болохыг тэмдэглэсэн байна.

  • Хэрэв аюулгүй байдлыг нь бүрэн хангаж, хамгаалалтад авбал Монгол Улсад ирж, АТГ-т мэдүүлэг өгөн, холбогдох нотлох баримтуудыг хүлээлгэж өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлжээ.