• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Эх хэлээ дээдэлсэн эерэг уриалга: Ч:9 чиглэлийн автобус зорчигчдын талархлыг хүлээв

Эх хэлээ дээдэлсэн эерэг уриалга: Ч:9 чиглэлийн автобус зорчигчдын талархлыг хүлээв

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний соёлыг нэмэгдүүлж, иргэдийн үндэсний бахархлыг сэргээсэн нэгэн таатай үйл явдал олон нийтийн анхаарлыг татаж байна. Тодруулбал, Ч:9 "Нисэх – 4-р дэлгүүр" чиглэлд үйлчилгээ үзүүлж буй автобус ар хэсэгтээ үндэсний монгол бичгээрээ уриалга бичиж, зорчигчдод эерэг сэтгэгдэл төрүүлжээ.

Тус автобусны арын шилэн дээр:

"Эх хэлнийхээ үг бүрийг, Эх орныхоо чулуу бүрийг хайрлаж яваарай"

хэмээх утга төгөлдөр эшлэлийг монгол бичгээр нямбайлан буулгасан байна. Энэхүү үг нь Төрийн соёрхолт, Ардын багш, нэрт хэл шинжлэлийн эрдэмтэн Шагдарын Чоймаа-гийн хэлсэн үг юм.

Иргэдийн зүгээс нийтийн тээврийн хэрэгслийг ашиглан үндэсний бичиг соёлоо сурталчлах, эх оронч үзлийг түгээж буй энэхүү бүтээлч санаачилгад ам сайтай байгаа бөгөөд олон нийтийн сүлжээгээр талархлаа илэрхийлсээр байна. Энэ нь зөвхөн мэдээлэл хүргэх төдий бус, залуу хойч үедээ эх хэл, эх орноо хайрлах ухааныг сануулсан өгөөжтэй ажил болж чаджээ.