• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Туул голын бургас тайрч байгаа гэх дуудлага мэдээлэл зургаан удаа бүртгэгджээ

Туул голын бургас тайрч байгаа гэх дуудлага мэдээлэл зургаан удаа бүртгэгджээ

Туул голын бургас, модыг тайраад байна гэх иргэдийн дуудлага мэдээлэл ХУД-ын 1 дүгээр хэлтэст энэ сарын 07-ны өдрөөс 23-ны өдрийн хугацаанд зургаан удаа бүртгэгдсэн байна. Тус дуудлага мэдээллийг харъяаллын дагуу Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яаманд шилжүүлжээ.

Туулын хурдны зам барихын тулд Туул голд эрсдэл учруулахыг эсэргүүцэж буй иргэд дөрөв дэх өдрөө өнөөдөр Төв талбай дээр эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд "Туулын хурдны зам" төслийг зогсоох шийдвэр гартал эсэргүүцлээ илэрхийлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.