Артист Magnet Brain-ны "Soul Mantra" дуу Berlin music video awards-ийг "шуугиулж" байна

Берлиний Мюзик Видео Авардс (BMVA) 2025 нь Европын хамгийн том, олон улсын хэмжээний мюзик видео наадам бөгөөд энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ наадамд Монгол улсын уран бүтээлч Magnet Brain буюу Г.Маргад эх орноо төлөөлөн оролцож байна. Magnet Brain нь Монголын хөгжмийн урлагт шинэ өнгө төрхийг авчирсан, олон улсын хэмжээний уран бүтээлч юм.

Түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох "Soul Mantra" нь BMVA 2025 наадмын Шилдэг Дуу номинацид нэр дэвшсэн байна. Ингээд 1000 гаруй уран бүтээлчийн уран бүтээлээс сүүлийн "шилдэг 10"-т үлдээд байна.

No photo description available.No photo description available.

Энэхүү дуу нь түүний өвөрмөц хэв маяг, гүн гүнзгий утга агуулгаараа олон сонсогчдын сэтгэлийг татсан. Түүний уран бүтээлүүд нь Монголын уламжлалт хөгжмийг орчин үеийн электрон хөгжимтэй хослуулан, өвөрмөц өнгө төрхийг бий болгожээ.

Magnet Brain артистын Soul Mantra дууг сонсох бол энд дарна уу.