• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Г.Ганбаатар: Чи зүгээр байгаарай, чамайг ална гэж хэлээд 40 орчим насны залуу манай орцонд надруу халдлаа

Г.Ганбаатар: Чи зүгээр байгаарай, чамайг ална гэж хэлээд 40 орчим насны залуу манай орцонд надруу халдлаа

Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар өнгөрсөн шөнө орцондоо бусдад зодуулж, амь насанд нь халдах заналхийлэл ирсэн гэх мэдээлэл цахим орчинд гараад байна. 

Цагдаагийн байгууллагад “Нэг залуу намайг цээжин тус газар цохиод зугтаачихлаа” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 23:05 минутад бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Г”-г Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гэрийнхээ гадна явж байхад 32 настай, эрэгтэй, “Б” нь согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ цээжин тус газар нь нэг удаа цохьсон болох нь тогтоогдсон. Хохирогч “Г” шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн тул хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүртгэлд авч, Хан-Уул дүүргийн Нэгдүгээр хэлтэст материалжуулан шалгаж байна.