The MongolZ "PGL Bucharest 2026" тэмцээний хагас шигшээд шалгарлаа

Румын улсын Бухарест хотноо зохион байгуулагдаж буй PGL Wallachia Season 3 тэмцээний шийдвэрлэх тоглолтууд үргэлжилж байна. Монголын "The MongolZ" баг шөвгийн наймд Оросын "PARIVISION" багтай учраа тааран тоглож, ширүүн өрсөлдөөний эцэст 2:1 харьцаатайгаар буулган авснаар хагас шигшээд шалгарлаа.

Дараагийн тоглолтын хуваарь

Хагас шигшээ шатанд манай баг Туркийн хүчирхэг "FUT Esports" багтай өрсөлдөнө. Тэд өмнөх шатанд Украины "B8" багийг 2:0-ээр хожсон юм.

Хэзээ: 2026 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө

Цаг: 01:00 цагаас (Улаанбаатарын цагаар)

Өрсөлдөгч: The MongolZ vs FUT Esports

Нөгөө талд Данийн алдарт "Astralis" болон Францын "3DMAX" багууд финалд үлдэх эрхийн төлөө өрсөлдөхөөр болоод байна.

Нийт 1,000,000$-ын шагналын сантай тус тэмцээний эхний дөрвөн байрт шалгарсан багууд дараах шагналыг хүртэнэ:

Байр Шагнал (USD)
I байр (Аварга) $200,000
II байр (Дэд аварга) $120,000
III-IV байр (Хагас шигшээ) $80,000