Сарын тэмдгийн үед ердөө нэг банана идэхэд өвдөлтийн хэмжээ мэдэгдэхүйц багасдаг байна. Энэ нь банана жимсэнд их хэмжээний магни агуулагддагтай холбоотой гэнэ. Магни нь булчинг суллаж, агшилтыг зөөлрүүлж, үрэвслийг бууруулдаг тул өвдөлтийг намдаах үр дүнтэй арга болдог байна.
Мөн банана нь B6 аминдэм болон кали ихтэй тул сэтгэл санааны тогтворгүй байдлыг багасгахад дэмжлэг үзүүлдэг. Хэдийгээр, банана идэх нь өвдөлтийг бүрэн намдаахгүй хэдий ч, байгалийн эмчилгээ болох юм.