
Ирэх сард төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна
Улирлын ерөнхий төлөвөөр ирэх сард төв, зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.









