Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

Drake-ын шүүх хурал "NFL"-ийг гэрчээр татаж магадгүй

Drake өөрийн нэр хүндэд халдсан хэмээн Universal Music Group (UMG) -ийг шүүхэд өгч, уг маргаан нь Super Bowl-ийн хагас цагийн шоу болон NFL-ийг тойрон өргөжих төлөвтэй байна. UMG н

Drake-ын шүүх хурал "NFL"-ийг гэрчээр татаж магадгүй

Л.Номин-ЭрдэнэЛ.Номин-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк

Drake өөрийн нэр хүндэд халдсан хэмээн Universal Music Group (UMG)-ийг шүүхэд өгч, уг маргаан нь Super Bowl-ийн хагас цагийн шоу болон NFL-ийг тойрон өргөжих төлөвтэй байна. UMG нь Kendrick Lamar-ын дууг нийтэлсэн, мөн Drake-ын уран бүтээлүүдийн эрхийг эзэмшдэгтэй холбоотойгоор энэ хэрэгт татагдан оржээ.

Тухайлбал, Kendrick Lamar-ын Super Bowl LIX-ийн тоглолтын үеэр “Not Like Us” дууны шүүмжлэл дагуулсан “certified pedophile” гэх үг хасагдсан бөгөөд Drake-ын өмгөөлөгчид үүнийг UMG болон NFL уг үгийн ноцтой, гүтгэлгийн шинжтэй гэдгийг ухамсарлаж байсан нотолгоо гэж үзэж байна.

Drake-ын гомдолд дурдсанаар, хэрэв энэхүү үг дуунаас хасагдаагүй бол Kendrick Lamar тайзан дээр гарах эрхгүй байх байсан гэж үзэж байна. Тэрээр Lamar-ыг биш, харин дууг нийтэлсэн UMG-г шүүхэд өгсөн бөгөөд энэ нь хууль зүйн үүднээс ч зөв алхам гэж үзэж байна. Учир нь, хууль бусаар хэн нэгнийг “хүүхэд хүчирхийлэгч” хэмээн нэрлэх нь нэр төрд халдсан, гүтгэлгийн шинжтэй үйлдэлд тооцогддог.

Одоогоор NFL ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан ч, албан ёсоор гэрчийн мэдүүлэг авах зарлан дуудах бичиг ирмэгц тэд ярих шаардлагатай болно. Шүүхийн үйл явцад NFL-аас тухайн үгийг дуунаас хасах талаар яригдсан бүх зүйл — имэйл, зурвас, уулзалтын тэмдэглэл, албан яриа гэх мэт — шаардлагатай нотлох баримт болон ашиглагдах боломжтой.

Хуваалцах